ЭКСПОРТ 15.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ.

A- A A+
ЭКСПОРТ 15.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ.

Эдийн засаг, хөгжлийн яам 2023 оны ажлаа тайлагнаж байна. ✅ ОНЦЛОХ ҮР ДҮН

3️⃣ Экспорт 15.0 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 18 хувиар өслөө.

Голлох бүтээгдэхүүний хувьд:

- ТӨК-иуд дээр Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийг томилж, экспортын тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар нүүрсний экспорт 69 сая тоннд хүрч, 8.9 тэрбум ам.доллар төвлөрөв.

- Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 1.5 сая тоннд хүрч, 2.6 тэрбум ам.доллар төвлөрөв.

- Алтны экспорт 11 тоннд хүрч, 0.7 тэрбум доллар төвлөрөв. Дэлхийн зах зээл дэх үнэ өссөнөөр хилийн үнэ өнгөрсөн мөн үеэс 9 хувиар өсөв.

- Төмрийн хүдрийн экспорт 5.6 сая тоннд хүрч, 0.4 тэрбум доллар төвлөрөв. Төмөр замын тээврийн зохион байгуулалт сайжруулав.

- Газрын тосны экспорт 4.6 сая баррелд хүрч, 0.4 тэрбум доллар төвлөрөв. Төмөр замын тээврийн зохион байгуулалтыг сайжруулав.

- Экспортын хязгаарласан зохицуулалтуудыг түдгэлзүүлснээр ноолуурын экспорт 7.5 мянган тоннд хүрч, 0.4 тэрбум ам.долларын орлого төвлөрөв.

- Махны экспорт 76 мянган тоннд хүрч, 0.3 тэрбум ам.долларын орлого төвлөрөв. Махны экспортын квотыг цуцалсны үр дүн гарав.