ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ УРТ ХУГАЦААНЫ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, СТРАТЕГИЙН ЗАМЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН “ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ” СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ УРТ ХУГАЦААНЫ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, СТРАТЕГИЙН ЗАМЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН “ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ” СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эдийн засаг, хөгжлийн яам, Парисын хэлэлцээр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан “Хүлэмжийн хийн ялгарлыг буруулах урт хугацааны үзэл баримтлал, стратегийн замын зураг боловсруулах төсөл”-ийн суурь тайлангийн үр дүн, дүгнэлтийг хэлэлцэх, санал солилцох “Оролцогч талуудын зөвлөлдөх семинар”-ыг 2024 оны 5 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлтөд салбар дундын уялдааг хангах, хэрэгжилт, үйл ажиллагааг эрчимжүүлэхээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк, 2050 Патвейс платформ болон бусад хөгжлийн түнш, үндэсний оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү семинарт төр, хувийн хэвшлийн төлөөлөл, салбарын мэргэжилтэн, судлаачид болон хөгжлийн түншүүд идэвхтэй оролцож, төсөлд хэрэгцээтэй санал зөвлөмжийг нэгтгэх, цаашдын олон талт хамтын ажиллагааг бэхжүүллээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны хувьд “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, стратегийн замын зураглал боловсруулах” төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бөгөөд Монгол улсын ирээдүйн ногоон хөгжлийг бий болгоход тус дөхөм болох чухал ач холбогдолтой юм.