Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болж тус хурлаар Эдийн засаг, хөгжлийн яамны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгов.
Энэхүү албан тушаалын тодорхойлолт батлагдсанаар оновчтой төлөвлөлт үр дүнтэй гүйцэтгэл, албан хаагчдын ажлын ачаалал тэнцвэржиж бүтээмж нэмэгдэх, судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого, төлөвлөлт сайжрах болон хүний нөөцийн хуваарилалт, мэргэшсэн тогтвортой болох ач холбогдолтой. Түүнчлэн яамны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо оновчтой, үр ашигтай болох боломж бүрдэж байна.
Хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясгалан, Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч С.Манлайдулам, Хүний нөөцийн асуудал хариуцсан шинжээчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Золзаяа нар оролцлоо.