Монгол Улсын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04- р сарын 30-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд зохион байгуулагдлаа. Хурлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага банкны 2024 оны үйл ажиллагааны болон аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зорилтоо хувьцаа эзэмшигчид танилцуулав. Хөгжлийн банк засаглал, менежментээ олон улсын стандартад нийцүүлэх, санхүүгийн үзүүлэлтээ сайжруулах, балансаа тэнцвэржүүлэх зорилгоор хууль эрх зүйн шинэчлэл хийж байгааг онцлов. Түүнчлэн ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг ТУЗ-ийн дарга танилцуулж, цаашид анхаарч ажиллах чиглэл, бодлогоо тодорхойлов. Монгол Улсын Хөгжлийн банкны 2024 оны үйл ажиллагааны болон аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дүгнэн баталгаажуулж, Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад мэдээлэл
Шинэ
“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо энэ өдрүүдэд болж байна.
Шинэ
2025-12-01
Монгол Улс, ОХУ-ын Шадар сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслүүдийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ
2025-12-01
Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо 2025.12.01-02-ны өдрүүдэд болж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монголын талыг ахлан оролцож байна.
Шинэ
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Шинэ
2025-11-28
Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив
2025-11-28
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив.
Шинэ
2025-11-28
Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2025-11-28
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

