МОНГОЛ, ОРОСЫН БҮС НУТГИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

A- A A+
МОНГОЛ, ОРОСЫН БҮС НУТГИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол, Оросын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдааныг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар хэлсэн үгэндээ Иж бүрэн стратегийн түншлэлийн  харилцаатай хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Нэгдсэн хуралдаанд үг хэлсэн Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнёв Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, хэлэлцээрийн хүрээнд бий болох боломжийг онцлон тэмдэглэв.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн Захирагч Игорь Иванович Кобзев, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн Лхагвадорж болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга  А.С.Цыденов нар хэлсэн үгэндээ бүс нутгийн хоёр талт хамтын ажиллагааны онцлох сэдвүүдийг хөндөн ярилаа.

          Нэгдсэн хуралдааны үеэр талууд дараах баримт бичгийг солилцсон болно. Тухайлбал:

  • Монгол, Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд байгуулж буй Харилцан ойлголцлын санамж бичийг;
  • Монгол Улсын Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон Оросын Холбооны Улсын Ленинград мужийн Засгийн газрын хооронд байгуулсан хХудалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, нийгэм-соёлын салбарт олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр;
  • Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар болон ОХУ-ын Эрхүү мужийн Захирагчийн ажлын алба хооронд байгуулж буй Харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Дулааны цахилгаан станц-3 Төрийн өмчит хувьцаат компани болон “Интер РАО-Экспорт” Хязгаарлагдмал хариуцлагатай компани хооронд байгуулагдах Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төслийг боловсруулах тухай гэрээний үзэглэсэн хувилбар.