Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн тав дах дугаарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөх Б.Ганболд оролцлоо. Тэрээр Хөгжлийн бодлого, Төрийн бодлогын чиглэлээр мэргэшсэн бөгөөд өмнө нь Сангийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, Санхүүгийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Төрийн банкны Тэргүүн орлогч зэрэг хүндтэй албан тушаалыг эрхэлж байсан туршлагатай эрхэм юм.
ДэлгэрэнгүйМэдээ мэдээлэл
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчид аа, Эрхэмсэг хатагтай, ноёд оо, “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ гэгээн сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.06.23) өргөн мэдүүллээ.
ДэлгэрэнгүйХөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд олон нийтийг саналыг авч, хуулийн төсөлд тусгалаа.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНэгдсэн Үндэстний Байгууллагын харьяа Олон улсын худалдааны төв нь бичил, жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг дэмжих нь хувь хүн, олон нийт, улс орнуудыг ядуурлаас гаргаж, илүү шударга дэлхийг бий болгох зорилготой байгууллага юм. Тус байгууллага нь жил болгон “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жилийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга И.Батхүү, Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар нар ЖАЙКА-ийн Танака Юкинаригаар ахлуулсан Нарийвчилсан төлөвлөлтийн судалгааны багийг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйШадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Япон Улсын Сангийн дэд сайд Масато Канда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Ф.Брантнер нар “Менежер давтан сургах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 8 дугаар хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
Дэлгэрэнгүй











