card

Мэдээ мэдээлэл

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үүсгэн байгуулсан “Алтанбулаг чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын хөгжлийн бүс зөвлөл” ТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Дэлгэрэнгүй
Хөгжлийн төлөвлөгөө 2024

Хөгжлийн төлөвлөгөө 2024

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэхээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хөгжлийн төлөвлөгөө 2024” эмхэтгэлийг Та бүхэнд бэлтгэн хүргэж байна.  Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь ӨРХИЙН ОРЛОГЫГ нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд  

Дэлгэрэнгүй
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр явуулж буй зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“ШИНЭ ЗУУН МОД УХААЛАГ ХОТ ТӨСӨЛ”-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

“ШИНЭ ЗУУН МОД УХААЛАГ ХОТ ТӨСӨЛ”-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Хөшигийн хөндий дэх шинэ зуун мод ухаалаг хот төсөл”-ийг хэрэгжүүлж буй компанийн төлөөллийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод ухаалаг хотын төслийн хүрээнд өмнө хийгдсэн ерөнхий төлөвлөгөөнд суурилан ухаалаг шийдлийг бий болгох, гарц шийдлийг дуусгаж хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллаж байгаа талаар төслийн багийнхан мэдээлэл өглөө. Мөн тус төслийн хүрээнд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах боломжтой талаар саналаа илэрхийлж дэмжиж ажиллах талаар хүсэлт гаргасан. ЭЗХЯ-ны зүгээс чөлөөт бүсийн өнөөгийн хууль эрх зүйн орчин, нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, шаардлагатай мэдээ мэдээллийг хүргүүлж, хамтран ажиллах боломжтой талаар саналаа илэрхийллээ. Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Soosung Engineering ХХК-ийн захирал Oh Pyoungsu, Зөвлөх менежер Moon Jingwon, Dohwa Engineering ХХК-ийн Ахлах менежер Park Kwangbox, Зөвлөх менежер Kong Hyelim, Samduk CPA ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй
Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв БНХАУ-ын “Тианжин Теда” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв БНХАУ-ын “Тианжин Теда” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус компани нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд БНХАУ-ын хэмжээнд хог хаягдал дахин боловсруулах олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэдгээ илэрхийллээ. Шинжлэх ухааны орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төслийг Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлснээр хүрээлэн буй орчны хог хаягдал үнэмлэхүй хэмжээнд буурах, хог хаягдлаас шалтгаалсан байгаль орчны бохирдол, доройтлыг багасгах, хог хаягдлыг ангилан боловсруулж, дахин ашиглах, цаашилбал эрчим хүч үйлдвэрлэх зэрэг олон эерэг үр дүнд хүрэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА.

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА.

Өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Төрийн удирдлага, бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүгийн салбарын захирал Эмма Фан болон бусад төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын чөлөөт бүсүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, өмнө нь хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгээр гаргасан санал, зөвлөмжүүдийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтаар  нийгэм, эдийн засаг, байгаль орчин  гэсэн тогтвортой хөгжлийн гурван тулгуурт суурилан ядуурал, өлсгөлөнг эцэслэх, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг дээдлэх, ялгаварлал, тэгш бус байдлыг арилгах зэрэг 17 зорилго, 169 зорилт бүхий 2030 он хүртэлх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг тунхаглан баталсан.

Дэлгэрэнгүй
АЛТАНБУЛАГ, ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 

АЛТАНБУЛАГ, ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга хөгжлийн төвийн төлөөлөл бусад холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэлийн явцтай танилцлаа. Тус уулзалтаар Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд тулгамдаж асуудлыг хэлэлцэн, ойрын хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөхөд анхаарч ажиллах чиглэлээр холбогдох талуудад үүрэг даалгавар өгөв.

Дэлгэрэнгүй
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч эхэллээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч эхэллээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-д санал авч байна.

Дэлгэрэнгүй
“ХӨГЖЛИЙН ЦАГ” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН 3 ДАХЬ ДУГААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХӨГЖЛИЙН ЦАГ” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН 3 ДАХЬ ДУГААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн гурав дахь дугаарт Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор, Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа оролцлоо. Энэ удаагийн дугаарт кластерын тухай ойлголт, түүний бодлого, улс орны өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөө, Монгол Улсын кластерын хөгжлийн боломж нөөц, өнөөгийн сул талын талаар илтгэл танилцуулж, кластерын бодлогоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Тус цуврал хэлэлцүүлэг нь яамны албан хаагчдад ажлын байрандаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох, харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой бөгөөд цаашид олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судалгааны чиглэлээр олонд танигдсан эрхмүүдийг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай сонирхолтой яриа, хэлэлцүүлгийг өрнүүлнэ.

Дэлгэрэнгүй