КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо

A- A A+

КАРЕК хөтөлбөрийн гишүүн БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргиз, Пакистан, Тажикстан, Туркменистан болон Гүрж Улстай байгуулахаар хэлэлцэж буй Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр (КАРТИФ)-ийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр боллоо. 

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны А/141 дүгээр тушаалаар Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд хэлэлцээний багийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн ахлан ажиллаж байна. 

Уулзалтаар 2026 оны 9 дүгээр сарын 7-11, 10 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан КАРТИФ хэлэлцээрийн нэгдүгээр шатны хэлэлцээний явц, үр дүнг нэгтгэн дүгнэж, Монголын талын байр суурь, цаашдын хэлэлцээний чиглэлийн талаар хэлэлцлээ. 

КАРТИФ нь уламжлалт чөлөөт худалдааны хэлэлцээрээс ялгаатай бөгөөд худалдааг хөнгөвчлөх, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн арга хэмжээ (SPS), худалдаан дахь техникийн саад тотгор (TBT), үйлчилгээ, дижитал худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.  

Хэлэлцээр байгуулагдсанаар тарифын бус саад тотгорыг бууруулах, хил, гааль, логистикийн үр ашгийг сайжруулаКАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо.  

КАРЕК хөтөлбөрийн гишүүн БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргиз, Пакистан, Тажикстан, Туркменистан болон Гүрж Улстай байгуулахаар хэлэлцэж буй Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр (КАРТИФ)-ийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр боллоо. 

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны А/141 дүгээр тушаалаар Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд хэлэлцээний багийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн ахлан ажиллаж байна. 

Уулзалтаар 2026 оны 9 дүгээр сарын 7-11, 10 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан КАРТИФ хэлэлцээрийн нэгдүгээр шатны хэлэлцээний явц, үр дүнг нэгтгэн дүгнэж, Монголын талын байр суурь, цаашдын хэлэлцээний чиглэлийн талаар хэлэлцлээ. 

КАРТИФ нь уламжлалт чөлөөт худалдааны хэлэлцээрээс ялгаатай бөгөөд худалдааг хөнгөвчлөх, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн арга хэмжээ (SPS), худалдаан дахь техникийн саад тотгор (TBT), үйлчилгээ, дижитал худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.  

Хэлэлцээр байгуулагдсанаар тарифын бус саад тотгорыг бууруулах, хил, гааль, логистикийн үр ашгийг сайжруулах, экспортын төрөлжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсын оролцоог өргөжүүлэх боломж бүрдэх юм. х, экспортын төрөлжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсын оролцоог өргөжүүлэх боломж бүрдэх юм.