Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаан боллоо

A- A A+
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаан боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус яамны хурлын танхимд боллоо.

Зөвлөлийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны А/57 дугаар тушаалаар 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөлийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн ахалдаг.

​Тус зөвлөлийн хурлаар Шинжлэх Ухааны Академийн салбарын Бага чуулганаас дэмжиж, Төрийн шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг дэмжих эсэх талаар, мөн 2026 оноос шинээр эхлэн хэрэгжих улсын захиалгын төслийн саналыг хэлэлцэж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн шийдвэрлэлээ.