НҮБ-ын улс төрийн дээд түвшний чуулга уулзалт АНУ-ын Нью-Йорк хотноо амжилттай үргэлжилж байна.
Тус чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар ажиллаж буй Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ноён Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Бүгд Найрамдах Литва улсын Байгаль орчны сайд ноён Симона Гетвиластай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хоёр улсын байгаль орчны асуудлууд, түүний сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицохоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж, ойжуулах үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж буйгаа онцлов.
Литва улс нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлын тогтвортой менежментийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй талаар манай улсын төлөөлөгчдийг танилцахыг урьж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.