Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын тоонд ордог БНХАУ-ын зарим их сургуульд өрсөлдөн элссэн Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчид БНХАУ-ын Худалдааны яамнаас зарласан магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт мөн тэнцэж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр болжээ.
Макро эдийн засгийн бодлогын газрын хэлтсийн дарга Ц.Мөнхдэлгэр БНХАУ-ын Бээжингийн их сургуульд Төрийн бодлого мэргэжлээр,

Хөрөнгө оруулалтын бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн БНХАУ-ын Уханийн их сургуулийн Хуулийн сургуульд Олон улсын болон Хятадын эрх зүй мэргэжлээр,

Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн О.Ойгонбаяр БНХАУ-ын Ренмин их сургуульд Хөгжлийн эдийн засаг мэргэжлээр,

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Р.Болорцэцэг Цинхуа их сургуульд Төрийн захиргаа мэргэжлээр,
.jpg)
Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн П.Гэрэлтсансар БНХАУ-ын Шанхайн Санхүү-Эдийн засгийн их сургуульд Нийтийн удирдлага мэргэжлээр суралцана.
Шилдэг их сургуулиудад тэнцэж, тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдсан албан хаагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.


