ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ САНХҮҮЖИЛТИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

A- A A+
ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД  Ч.ХҮРЭЛБААТАР ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ САНХҮҮЖИЛТИЙН  ӨНДӨР ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Хөгжлийн төлөөх санхүүжилтийн өндөр түвшний чуулга уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Төв байранд болов.

Өндөр түвшний чуулга уулзалтыг нээж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 78 дугаар Чуулганы хуралдааны Ерөнхийлөгч Деннис Фрэнсис, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Ерөнхийлөгч Паула Нарваэз нар тус тус нээж үг хэлэв.

Өндөр түвшний чуулга хуралдааны хүрээнд гишүүн орнуудын төр, Засгийн газрын тэргүүнүүд болон өндөр түвшний төлөөлөгчдийн дунд “ТХЗ-д хүрэх олон улсын санхүүгийн архитектурын шинэчлэл” болон “ТХЗ-д оруулах хөрөнгө оруулах шинэлэх шийдлийг олж нээх нь” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөлөө.

Энэхүү чуулга уулзалтад Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож, “ТХЗ-ын төлөөх хувийн секторын санхүүжилтийг нэмэгдүүлэх шинэлэг хамтын ажиллагаа, арга замууд” сэдвээрх хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын зүгээс ТХЗ-уудыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулж, цаашид 2030 он хүртэл ТХЗ-ыг хангахын тулд ДНБ-ний 18 хувьтай тэнцэх санхүүжилт шаардагдах тооцоолол гарсныг дурдлаа. Тэрхүү санхүүжилтийг босгоход хувийн секторын санхүүжилт чухал болохыг онцолж, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн зүгээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлан, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгааг мэдэгдэв”.