Концессын гэрээгээр хэрэгжиж буй “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн авто замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилга угсралтын ажлын хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/211 дүгээр тушаалаар байгуулагдсан томилолтын ажлын хэсэг болон төслийн хяналтын зөвлөх “Ар Си Эс Си” ХХК-ийн төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд төслийн талбайд ажиллаж, авто замын барилга угсралтын ажлыг гэрээний хугацаанд дуусгахад тулгарч буй асуудлын талаар гүйцэтгэгч, хяналтын зөвлөх компанийн мэдээллийг сонсож, барилгын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай асуудлуудаар хамтран ажиллахаар тогтлоо.
Төслийн хяналтын зөвлөх компанийн ирүүлсэн тайлангаар 2026 оны 09 дүгээр сарын байдлаар авто замын барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл (өссөн дүнгээр) 79.6%-тай байгаа бөгөөд концесс эзэмшигч "Шинжиан шинфа" ХХК нь уг 120 км хатуу хучилттай авто замын трассын эхлэл Дашинчилэн-Өгийнуур чиглэлийн замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замын ажлыг 2026 оны 11 дүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.













