Уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх , ТХЗ-ын санхүүжилтийн архитектурыг бүрдүүлэх, ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлт хийх, ногоон эрчим хүчний шилжилтийг хэрхэн дэмжих талаар санал, мэдээлэл солилцож цаашид ТХЗ-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар тохирлоо.






