Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж Дэлхийн Банкны Хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгааны глобал тэргүүн Армандо Хэйлброн, ахлах зөвлөх Роберт Уайт, ахлах хуульч Завиер Форнерис болон Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Хөрөнгө оруулалтын бодлого” Төслийн удирдагч Д.Жигжидмаа нарыг хүлээн авч уулзлаа.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас ОУСК-ын хэрэгжүүлж байгаа “Хөрөнгө оруулалтын бодлого” төслөөр дамжуулан Монгол Улсын хөрөнгө оруулалтын таатай орчин, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг дэмжихэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ авахаар болсон.
Төслийн хүрээнд ХОтХ-ын шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө оруулалтын баталгаатай холбоотой зөвлөмж өгөх, гомдлыг хянан шийдвэрлэх журмын төслийг боловсруулахад хамтран ажиллах, гомдол шийдвэрлэх систем хөгжүүлэх, зарим гадаадын хөрөнгө оруулагчийн тухайлсан гомдолд дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудад хамтран ажиллахаар тохиролцлоо.