Эдийн засаг, хөгжлийн яам болон “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ тайлагнал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн хороо, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх, Төрийн албаны зөвлөл, Монгол банк, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид “Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагнал”-ын хүрээнд “Үр дүнд суурилсан удирдлага”, “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт”, “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ” гэсэн илтгэлүүдтэй танилцаж, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа, үр дүнд чиглэсэн төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
Мөн түүнчлэн сургалт, хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын богино хугацааны бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад дээрх аргачлалыг ашиглах болсноороо илүү ач холбогдолтой болсон юм.