XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон яамны хамт олон ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Дэд сайд Г.Түвдэндорж “Монгол Улсын макро эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийг удирдлагаар хангах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлж, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх” чиглэлээр ажиллаж байгааг нээлтийн үгэндээ онцоллоо.
Салбартаа үр бүтээлтэй олон жил ажилласан ахмадуудад Төрийн дээд одон медаль, Салбарын шагнал гардууллаа.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.