Авлигын төсөөллийн индексийн оноо буурч, байр тогтмол ухарсаар байна. Монгол улс 2015 оноос хойш Авлигын төсөөллийн индексээр 6 оноо буурч, 49 байраар ухарсан.
Энэ оны хувьд Монгол Улсын Авлигын төсөөллийн индексийг нийт 7 эх сурвалжийн судалгаа, тайланд үндэслэн боловсруулсан бөгөөд 2 байгууллага үнэлгээгээ ахиулсан бол 2 байгууллага бууруулсан байна.
Ашиг сонирхлын зөрчлийн гэмт хэргүүдийг хянан шалгах, шийдвэрлэх эрх зүйн орчин дутмаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгоогүй нь авлигын индексэд сөргөөр нөлөөлжээ.