Транспаренси Интернэшнл олон улсын байгууллагаас өнөөдөр буюу 2024 оны 1 сарын 30-ны өдөр Авлигын төсөөллийн индексийн үр дүнгээ зарлалаа.
Монгол Улс 2023 онд Авлигын төсөөллийн индексээр дэлхийн 180 орноос 121 дүгээрт жагсаж, өмнөх онтой харьцуулахад 5 байраар ухарсан байна.
- Доминикан
- Египет
- Замби
- Алжир
- Украйн манай улсыг гүйцэж түрүүлжээ.
Тус индекс нь 0-ээс 100 онооны системээр улс орнуудыг үнэлдэг бөгөөд 0-д дөхөх тусам авлига их, 100-д дөхөх тусам авлига бага байгааг илтгэдэг. Монгол Улсын авсан оноо өмнөх оноос өөрчлөгдөөгүй ба 33 оноо авсан байна.
Индекс тооцсон улс орнуудын 2/3 нь 50-аас доогуур үнэлгээ авсан бөгөөд авлигын асуудал дэлхийн тулгамдсан асуудлын нэг болж байгааг тайланд онцлон тэмдэглэсэн байна.