МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТВОРТОЙ БАЙНА.

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТВОРТОЙ БАЙНА.

Монгол Улс зээлжих зэрэглэлээр Fitch, S&P агентлагуудаас “B” тогтвортой, Moody’s агентлагаас “B3” тогтвортой үнэлгээ авсан байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд буюу цар тахал, геополитикийн хямралт нөхцөл байдалд байсан ч манай улс зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалж чаджээ.

Зээлжих зэрэглэлийг дотоодын нийт бүтээгдэхүүн, экспорт, гадаад валютын нөөц, ханшийн тогтвортой байдал болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ зэргийг харгалзан тогтоодог байна.