Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар /Ахлах түшмэл/

A- A A+
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар /Ахлах түшмэл/

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
  13. Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах

Материал хүлээн авах:

Хүлээн авах хаяг: hr@med.gov.mn цахим шуудангаар

Холбоо барих утас: 51-261580

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага Дотоод нэгж Албан тушаалын төрөл Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын нэр Албан тушаалын тодорхойлолт Материал хүлээн авах хугацаа Төлөв
1 Эдийн засаг, хөгжлийн яам Макро эдийн засгийн бодлогын газар - Бодлого, төсөөллийн хэлтэс Гүйцэтгэх ТЗ-4

Дотоодын нийт бүтээгдэхүүн (эцсийн ашиглалтын арга) хариуцсан ахлах шинжээч

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай
2 Эдийн засаг, хөгжлийн яам  Хөрөнгө оруулалтын бодлогын газар - Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлтэс Гүйцэтгэх ТЗ-4

Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай
3 Эдийн засаг, хөгжлийн яам  Хөрөнгө оруулалтын бодлогын газар - Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс Гүйцэтгэх ТЗ-4

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт  хариуцсан ахлах шинжээч

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай
4 Эдийн засаг, хөгжлийн яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар Гүйцэтгэх ТЗ-4

Үндэсний хэмжээний хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай
5 Эдийн засаг, хөгжлийн яам Макро эдийн засгийн бодлогын газар - Өрсөлдөх чадварын судалгааны хэлтэс Гүйцэтгэх ТЗ-5

Өрсөлдөх чадварын индекс хариуцсан шинжээч

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай
6 Эдийн засаг, хөгжлийн яам Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар - Салбарын нэгдсэн бодлогын хэлтэс Гүйцэтгэх ТЗ-5

Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн нэгтгэл /дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгтгэл/ хариуцсан шинжээч /Бүс, орон нутаг/

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай
7 Эдийн засаг, хөгжлийн яам Хөрөнгө оруулалтын бодлогын газар Гүйцэтгэх ТЗ-5

Хөрөнгө оруулалтын орчны дүн шинжилгээ хариуцсан шинжээч

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай
8 Эдийн засаг, хөгжлийн яам Хөрөнгө оруулалтын бодлогын газар - Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлтэс Гүйцэтгэх ТЗ-5

Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн төсөл хариуцсан шинжээч

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай
9 Эдийн засаг, хөгжлийн яам Хөрөнгө оруулалтын бодлогын газар - Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс Гүйцэтгэх ТЗ-5

Түншлэлийн төслийн үнэлгээ, хөгжүүлэлт, бүрэн шинжилгээ хариуцсан шинжээч

Файл үзэх 2024.03.07-2024.03.14 17:30 цаг хүртэл Хаалттай