УУЛ УУРХАЙН САЛБАР 2023 ОНД 23.4 ХУВИАР ӨСӨЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН 2.6 НЭГЖ ХУВИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ.

A- A A+
УУЛ УУРХАЙН САЛБАР 2023 ОНД 23.4 ХУВИАР ӨСӨЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН 2.6 НЭГЖ ХУВИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ.

Эдийн засаг 2023 онд 7.0 хувиар өслөө. Үүнийг салбараар авч үзвэл:

1. Уул уурхай. +2.6 нэгж %. Гадаад валютын нөөц, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд. хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд тус салбар 2023 онд 23.4 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийн 2.6 нэгж хувийг бүрдүүллээ.

2. Тээвэр. +1.8 нэгж %. Бүх төрлийн тээврээр 2023 онд нийт 102 сая тонн ачаа тээвэрлэж тус салбар 39.3 хувиар өсөв. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр нэмэгдэж, тээврийн зохион байгуулалт сайжирсан нь нөлөөлж байна.

3. Үйлчилгээ. +1.8 нэгж %. Аялал жуулчлал, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, үйлчилгээний салбар /тээвэр, худалдаанаас бусад/ 6.1 хувиар өсөөд байна.

4. Худалдаа. +0.7 нэгж %. Уул уурхайн салбарын идэвхжил, өрхийн хэрэглээ нэмэгдэж тус салбар 5.7 хувиар тэллээ.

5. Хөдөө аж ахуй. -1.3 нэгж %. Салбарын 91%-ийг мал аж ахуй, 9%-ийг газар тариалан бүрдүүлдэг. Зуд, байгалийн гамшгийн үр нөлөөгөөр 2023 онд 4.9 сая толгой мал мал хорогдож, бодит өсөлтийг буурууллаа.