Гадаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжсоноор импортын гаралтай инфляц 2 дахин буурсан бол шатахуун, түлшний үнэ тогтвортой байсны үр дүнд хүнсний бус инфляц 2 дахин буурлаа.
2023 оны мөн үетэй харьцуулахад 2024 оны 2 дугаар сард үнийн өсөлт саарсан бараа, үйлчилгээний бүлгүүд:
➣ Хүнсний бүлэг 16.2% ➡️10.3%
➣ Хувцас бөс бараа, гутал 14.2% ➡️6.1%
➣ Орон сууц, ус, цахилгаан, түлш 14.1% ➡️4.1%
➣ Гэр ахуйн тавилга, бараа 12.4% ➡️6.0%
➣ Тээвэр 7.5% ➡️-0.3%
➣ Амралт, чөлөөт цаг 9.7% ➡️4.2%
➣ Бусад бараа, үйлчилгээ 20.1% ➡️14.5%