Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран “Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр дэх Бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хүнс, хөнгөн үйлдвэрлэл, ноос, ноолуур, уул уурхайн болон бусад салбарын нийт 100 гаруй төлөөлөл оролцож, Монгол Улсын Засгийн газраас БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн явц, ач холбогдолын талаар танилцаж, эдгээр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөх, бууруулах барааны нэр төрөл, гаалийн татвараас бууруулах барааны жагсаалтад оруулах бараа бүтээгдэхүүний санал, мөн барааны гарал үүслийн дүрмийн тооцоолол, эрүүл ахуй, хорио цээрийн асуудал, тээвэр логистик болон бусад гадаад худалдаа хийхэд гарч байсан, сайжруулах, шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож хамтран ажиллалаа.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улсаас экспортолж буй барааг гаалийн татваргүй эсвэл хамгийн бага татвар төлөх замаар ашигтай борлуулах, тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, импортын бүтээгдэхүүний үнэ хямд, чанартай байх нөхцөлийг бүрдүүлж, хяналтыг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид
Та бүхэн доорх QR кодыг уншуулан “Гадаад худалдаа эрхлэгчдээс авах судалгааны асуулга”-д идэвхтэй хамрагдаж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.