БАРААНЫ ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ ЗАР

A- A A+
 БАРААНЫ ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ ЗАР

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Зээлийн дугаар ба нэр: АХБ Зээл 3936-MON: “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төсөл

Захиалагч: Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам

Гэрээний дугаар: ҮСХ-07: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэх  

Хүсэлтийг нийтэлсэн огноо: 2024 оны 06 дугаар сарын 21

  1. Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төсөл нь  танай байгууллагаас буюу эрх бүхий оролцогчдоос Төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмж  нийлүүлэх тухай доорх нэр төрлийн бүх бараанд үнийн санал ирүүлэхийг хүсэж байна.
No. Барааны нэршил Хэмжих нэгж Тоо хэмжээ
1 Зөөврийн компьютер  ширхэг 1
2 Суурин компьютер ширхэг 1
3 Компьютерын гар, хулгана/утасгүй ширхэг 5
4 Зөөврийн хард диск ширхэг 1
5 Олон оролттой USB   ширхэг 6
6 Лазер чиглүүлэгч ширхэг 1
  Нийт   15

 

  1. Та Үнийн ба Нийлүүлэлтийн хуваарь бүхий үнийн саналыг саналын маягтын хамт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад бусад шаардагдах бичиг баримтын хамт гарын үсэг зурж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр ирүүлнэ.  Тендерийн нээлтийг цахимаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны 10 цаг 05 минутад хийнэ.

Хаяг:   Эдийн засаг, хөгжлийн яамны 

            “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төсөл

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 

Тод тауэр 1001 тоот,

Утас: 75093936, 99139035

           Цахим хаяг: procurement.mon3936@gmail.com