Үндэсний статистикийн хорооноос ДНБ-ий 2023 оны статистикийг өнөөдөр зарлалаа.
Эдийн засаг 2023 онд 7.0 хувиар өслөө.
✅Эдийн засаг цар тахлын үед 4.6 хувиар буурсан бол 2023 онд 7.0 хувиар өслөө.
✅Уул уурхайн салбар 23.4 хувиар, тээврийн салбар 39.3 хувиар өсөж эдийн засгийн өсөлтөд голлох нөлөөг үзүүллээ.
✅Аж үйлдвэр, барилгын салбар 4.1 хувиар, үйлчилгээний салбар 9.2 хувиар тэлж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөв.
✅Харин өвөлжилт хүндэрсний улмаас малын тоо толгой буурч, хөдөө аж ахуйн салбар 8.9 хувиар агшив.