- Инфляц 5.5 хувь гарсны 1.9 нэгж хувь (34.7%) нь импортын барааны үнийн өсөлтөөс үүдэлтэй бол 3.6 нэгж хувь (65.3%) нь дотоодын бараа, үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
- 2023 оны 7 дугаар сартай харьцуулахад хүнсний бүлгийн үнэ 5.6 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.1 хувиар, гэр ахуйн барааны үнэ 5.7 хувиар, эм, эмнэлгийн үйлчилгээний үнэ 5.4 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үнэ 9.1 хувиар, боловсролын үйлчилгээний үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь жилийн инфляц 5.5 хувь гарахад голлон нөлөөлжээ.
2023 оны 7 дугаар сартай харьцуулахад 2024 оны 7 дугаар сард үнийн өсөлт саарсан бараа, үйлчилгээний бүлгүүд:
- Хүнсний бүлэг 14.4% ➡️ 5.6%
- Согтууруулах ундаа, тамхи 7.3% ➡️ 4.4%
- Хувцас бөс бараа, гутал 11.1% ➡️ 6.1%
- Гэр ахуйн тавилга, бараа 9.5% ➡️ 5.7%
- Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 1.5% ➡️ 1.3%
- Амралт, чөлөөт цаг 6.6% ➡️ 5.2%
- Зочид буудал, ресторан 16.3% ➡️ 9.1%
- Даатгал, санхүүгийн үйлчилгээ 6.8% ➡️ 5.3%
- Бусад бараа, үйлчилгээ 22.2% ➡️ 10.5%