Уул уурхайн салбар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.4 хувиар тэлж, эдийн засгийн өсөлтийн 1.8 нэгж хувийг бүрдүүллээ. Үүнд зэсийн баяжмал үйлдвэрлэл, нүүрс болон төмрийн хүдрийн олборлолт тогтвортой нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. Мөн уул уурхайн экспортын тээвэр, бараа бүтээгдэхүүний импорт, дамжин өнгөрөх тээвэр нэмэгдсэнээр тээврийн салбар 27.4 хувиар тэлж, өсөлтийн 1.0 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Аж үйлдвэр, барилгын салбар 7.9 хувиар тэлж, эдийн засгийн өсөлтийн 0.8 нэгж хувийг бүрдүүлэв. Барилгын салбарын бүтээн байгуулалт, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл тус салбарын үйлдвэрлэлд эергээр нөлөөлсөн.
Худалдаа, үйлчилгээний салбарууд (тээврээс бусад) 7.8 хувиар тус өсөж, эдийн засгийн өсөлтийг 4.4 нэгж хувиар нэмэгдүүлсэн байна.
Харин хөдөө аж ахуйн салбар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас 26.7 хувиар агшиж, өсөлтийг 3.9 нэгж хувиар хязгаарласан байна.