Уулзалтаар Тэргүүн Шадар сайдын зүгээс Хамтарсан Засгийн газрын бодлогын зорилт, арга хэмжээний талаар танилцуулж, ЕСБХБ-ны Монгол улсын хувийн хэвшлийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, хамтран хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний үр дүн, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ЕСБХБ-наас цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд, түүнчлэн ногоон эдийн засгийн бодлогод тулгуурласан хөгжлийн загварыг тодорхойлоход хамтран ажиллаж, мэргэжлийн экспертүүдээр ханган, туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.