Тус уулзалтаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зүгээс Засгийн газраас баримталж буй бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн онцлогийн талаар танилцуулж, хөгжлийн томоохон мега төсөл болон боловсрол, шинжлэх ухааны салбарт Энэтхэгийн талтай идэвхтэй хамтран ажиллах санал тавив. Мөн Элчин сайдын зүгээс Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход Энэтхэгийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулахад анхаарч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Түүнчлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих”, “Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах” болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Энэтхэг-Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль байгуулах” төслүүдийн хэрэгжилтийг илүү эрчимжүүлж, амжилттай дуусгах талаар санал солилцов.