Тус уулзалтаар хамтран хэрэгжүүлж буй “10 аймгийн дулааны станц барих төсөл”, “Солонго 1”, “Солонго 2” орон сууцны хороолол барих төслүүдийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зарим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцож, Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт банкны зүгээс дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.