Эдийн засаг, xөгжлийн яам болон Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагаас хамтран энэ 9 сард болох НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцох Монгол Улсын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Арга хэмжээг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогууд “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримталж буйг тодотгон, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад бүх талуудын оролцоо, хувь нэмэр чухал болохыг онцлов.
Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хурдасгуур, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал, бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн санал зөвлөмжийг НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д танилцуулах юм.