“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

A- A A+
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2024 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан, 2024 оноос өмнөх 2 жилийн хугацаанд нийтлэгдсэн, Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам-д заасан шаардлага хангасан бүтээл (ном)-ийг нэр дэвшүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн холбогдох материалыг дээрх журмын 3.3-д заасны дагуу бүрдүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Эдийн засаг, хөгжлийн яамны 704 тоот өрөөнд хүлээж авна.

Холбогдох материалыг журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай.

Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих утас: 51-261734

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН НЭГДСЭН БОДЛОГЫН ГАЗАР