Сургалтыг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан болон Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосян нар үг хэллээ.
Тус сургалт нь 2024 оны 9 дүгээр сарын 11-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг байгууллагуудын албан хаагчид оролцож байна. Энэхүү сургалтаар оролцогчид макро эдийн засгийн шинжилгээ хийх, төсөөлөл боловсруулах, салбар хоорондын уялдаа холбоог шинжлэх, бодлого боловсруулах арга зүйг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.