Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Л.Гантөмөр сайд “Эдийн засгийн өсөлтийг өрх гэр бүрд хүргэх гол суваг нь хувийн хэвшил. Тэр утгаараа бизнесийн орчин таатай байвал хүмүүс орлоготой, ажилтай болж хүн өөрийгөө хөгжүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх боломж бүрдэнэ. Тийм учраас тодорхой гурван асуудал дээр анхаарч ажиллана" гэдгээ илэрхийлсэн юм. Тухайлбал:
- Аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах
- Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах
- Дэд бүтцийг бий болгож өгөх
Аж ахуйн нэгжүүдийн зүгээс төрийн ойлгомжгүй байдлыг нэг талд гаргах. Бизнес эрхлэх орчин, нөхцөлийг тодорхой болгож дарамтыг бууруулах тал дээр анхаарч өгөхийг хүссэн юм. Чөлөөт хэлбэрээр үргэлжилсэн уулзалтын төгсгөлд Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр шийдэл гаргахад амьдрал дээр хуулийг мөрдөж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспорт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн санал маш чухал учраас цаашдаа уулзалтыг тогтмол болгож хамтдаа шийдлээ гаргаад явдаг байхаар тохиролцлоо. Аж ахуйн нэгжүүд ч гэсэн хувийн хэвшлээ сонсож оролцоотой болгох нөхцөлийг бүрдүүлж байгаад талархалтай байсан юм.