"Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт: үр дүнд суурилсан төлөвлөлт" сэдэвт 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой сургагч багш бэлтгэх цахим болон танхимын сургалтыг Удирдлагын академитай хамтран 2024 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 3 намын мөрийн хөтөлбөрт үндэслэн боловсруулж, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн 4 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд шинжлэх ухаан, инновац, хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн заалтуудыг тусгаснаараа онцлогтойг дурдлаа. Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан санал, санаачилга гаргасан аймаг, орон нутгийг дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар онцоллоо.
Сургалтад 21 Аймгийн Засаг даргын Тамгын газрын 80 гаруй албан хаагчид оролцож, Аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах онол, практикт суралцсанаараа орон нутгийн түвшинд хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх арга зүйн сургалт явуулах ач холбогдолтой юм.