МОНГОЛ УЛС, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ БАЙГУУЛАХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
МОНГОЛ УЛС, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ БАЙГУУЛАХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахтай холбогдуулан аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод болон хоршоодын төлөөлөл, гадаад худалдаа эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг 2025 оны 01 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлгийн эхний өдрөөр мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн болон ноос ноолуурын салбарын төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг хийв.

Төлөөлөгчид уулзалтаар үйлдвэрлэлийн болон экспортын үйл ажиллагаанд гарч буй худалдааны саад тотгорын талаар санал хэлж, Евразийн эдийн засгийн холбоотой хийх гэж буй чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахыг дэмжиж, зах зээлээ тэлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийг 2025 оны 01 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны IX давхрын Хурлын танхимд зохион байгуулж байна.