Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Төрийн ордонд болж өнгөрлөө.
Чуулганд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат Хамтарсан засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл болох Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах шаардлагатай. Мөн Ерөнхий сайдын 02 дугаартай албан даалгаварт туссан Стратеги, төлөвлөгөө боловсруулж ирүүлэх талаар 21 аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн төлөөлөлүүдэд мэдээлэл хүргэлээ.