Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны сайд проф.др.Өмер Болат, дэд сайд Мустафа Тузжу нартай албан ёсны уулзалт хийлээ

A- A A+
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны сайд проф.др.Өмер Болат, дэд сайд Мустафа Тузжу нартай албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хэрэгжүүлсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ажиллав.

Айлчлалын үеэр буюу 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Анкара хотнооТэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны сайд проф.др.Өмер Болат, дэд сайд Мустафа Тузжу нартай албан ёсны уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд талууд хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, гадаад худалдааг дэмжих, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр санал нэгдэж товыг тохиролцлоо.

Түүнчлэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, БНТУ-ын Худалдааны дэд сайд Мустафа Тузжу нар 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Истанбул хотноо өндөр технологи, програм хангамжийн экспортын бүтээгдэхүүнээр дагнасан “Ихтисас” чөлөөт бүсэд зочилж үйл ажиллагаатай нь танилцав.