Эрдэмтэн, судлаач Та бүхнийг Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын дагуу суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Суурь судалгааны төсөл нь дээрх журмын 3.5.1 дэх заалтад нийцсэн байх бөгөөд баримт бичиг нь дор дурдсан бүрдэлтэй байна:
- Төслийн нэр;
- Хугацаа (эхлэх, дуусах он, сар);
- Захиалагч (дэвшүүлэгч);
- Гүйцэтгэгч байгууллага;
- Нийт зардал;
- Удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол, холбоо барих утасны дугаар, цахим хаяг;
- Оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, холбоо барих утасны дугаар, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт);
- Гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
- Урьдчилсан судалгаа хийгдэж судлагдсан байдал;
- Эцсийн үр дүнгийн талаарх төсөөлөл, гарах үр дүн, шинэлэг, дэвшилттэй тал;
- Эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
- Төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
- Өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа;
- Лаборатори, туршилтын бааз, эх сурвалж;
- Гүйцэтгэгч байгууллагаас төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн албан бичиг, эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт.
- Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 60 сая төгрөг хүртэл байх;
- Төслийн өртөг, зардлыг 2024 онд шинэчлэн батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртгийг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тооцоолсон байна.
Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн цахим (https://project.stf.gov.mn/) хуудсаар хүлээн авна.
Жич: Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн хэрэгжиж буй судалгааны үндсэн чиглэлийн сэдэв, үр дүнтэй давхцалтай төслийн саналыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болно.
Бүртгэлийн цахим системтэй холбогдоотой мэдээллийг Шинэчлэх ухаан, технологийн сангийн 11-315741, холбогдож авна уу.
Холбоо барих утас: 51-261734
Эдийн засаг, хөгжлийн яам