МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ XV ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО

A- A A+
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ XV ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол-Британийн дугуй ширээний XV уулзалт 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо боллоо.

Уулзалтыг Монгол Улсын талаас Шадар сайд С.Амарсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст нар тэргүүллээ.

Уулзалтын үеэр ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст ардчиллын нийтлэг үнэт зүйл, нээлттэй нийгэм болон өсөн нэмэгдэж буй эдийн засгийн харилцаанд суурилсан Монгол, Британийн түншлэл бэхжиж байгааг онцлов.

Мөн Монгол-Британийн Дугуй ширээний XV уулзалтын хүрээнд ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Британийн "British Expertise International" байгууллага болон Лондон дахь “Монгол-Британийн Худалдааны танхим хамтран “Британийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжууд” сэдэвт бизнес хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн талаар илтгэл тавьж, Британийн 70 гаруй аж ахуй нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Дугуй ширээний уулзалтын хүрээнд Бизнес, худалдааны яамны экспорт, экспортын санхүүжилтийн агентлаг хариуцсан сайд, парламентын гишүүн Гарет Томастай Монгол улсын төлөөлөгчид уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.