УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-ний олон талт хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу богино хугацаанд буюу 1 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөлтийн баримт бичиг болох “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөл”-ийг “”Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоох”-ыг зорьж, “Бүсчилсэн хөгжил”, “Хүний хөгжил”, “Эдийн засаг”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд боловсрууллаа.

Тус хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 90 гаруй хүн оролцлоо.