Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын "Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл"-ийн төсөл боловсруулахтай холбогдуулан төсвийн төлөвлөлтөд олон нийтийн оролцоог хангах, иргэдийн санал, санаачилгыг төсөвт тусгах боломжийг бүрдүүлэх үүднээс олон нийтийн хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Түүнчлэн цахим орчинд нээлттэй санал, асуулга явуулж нийт 600 гаруй хариулт, 54 задгай санал хүлээн авлаа.
Хэлэлцүүлгийн үеэрх санал дүгнэлт болон олон нийтийн нээлттэй санал, асуулгын үр дүнтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Бусад мэдээлэл
Шинэ
2025-05-23
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АЛБА ХААГЧДАД "АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТҮҮНИЙ ХОР ХӨНӨӨЛ" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-23
Сургалтын төгсгөлд Авлигын эрсдэл, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байх, авлигын гэмт хэрэг, түүний хор хөнөөлийн талаар тус хэлтсийн комиссар Н.Батчулуунтай хэлэлцүүлэг өрнүүллээ.
Шинэ
2025-05-23
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГЭЭР ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ НЬ НИЙТ 16 ЯАМ, 3 ҮНДЭСНИЙ ХОРООНООС 4 ДҮГЭЭР БАЙРТ ҮНЭЛЭГДЛЭЭ
2025-05-23
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 11.1.4-т заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн.
Шинэ
2025-05-21
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-05-21
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.21) өргөн барилаа.
Шинэ
2025-05-20
ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА БОЛОН ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-05-20
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооний дарга Э.Одбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн хамт Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Шинэ
2025-05-13
“ГАРААНЫ БИЗНЕСИЙН БОДЛОГЫН ЭКОСИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2025-05-13
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Бүтээмжийн Төв болон Азийн Бүтээмжийн Байгууллагатай хамтран “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын семинарыг 2025 оны 5-р сарын 13–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.