Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газартай “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас зээл авах тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа талаар санал солилцов. БНСУ-ын Экспорт, импорт банк, Монгол Улсын Хөгжлийн банкны хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.





