Эдийн засаг, хөгжлийн яам Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудын талаар сургалт явууллаа.
Уг сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаачгийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын талаар танилцуулав.
Эдийн засаг, хөгжлийн яам нь Ёс зүйн дэд хороог 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журам, Ёс зүйн хороо гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж, салбарын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, сургалт зохион байгуулан ажиллаж байна.