УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-ний олон талт хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр тус яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат “Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-ний төсөл болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулж, бизнесийн орчныг сайжруулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах мөн цаашид хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар мэдээллээ.
Тус хэлэлцүүлэгт хувийн хэвшил, бизнесийн байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, санал солилцсон үр дүнтэй байлаа.