Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны Дэд сайд Ильзат Аблахатович Касымовыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, зам тээвэр, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд анхаарах, бизнесийн форум зохион байгуулж хувийн хэвшлийг дэмжихээр тохиролцож, яамд хоорондын шууд хамтын ажиллагаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар ярилцлаа.
Бусад мэдээлэл
Шинэ
2025-09-01
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САНТАЙ 2026 ОНООС ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
2025-09-01
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны сан (РНФ) хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2026 оноос хамтран хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн уралдааныг зарлаж байна:
Шинэ
2025-08-25
“АЙМАГ, НИЙСЛЭЛ, ХОТЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ” БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
2025-08-25
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах ажил эрчимтэй өрнөж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны А/13 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсыг болон аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулах аргачлал”-ыг танилцуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, хэлэлцүүлгийг Нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн 80 гаруй мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.
Шинэ
Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаатай холбоотой
Шинэ
2025-08-15
"Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт"-ийн олон нийтийн санал асуулгын үр дүн гарлаа.
2025-08-15
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын "Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл"-ийн өөрчлөлтийн төсөл боловсруулахтай холбогдуулан төсвийн төлөвлөлтөд олон нийтийн оролцоог хангах, иргэдийн санал, санаачилгыг төсөвт тусгах боломжийг бүрдүүлэх үүднээс цахим орчинд 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нээлттэй санал, асуулга явуулж нийт 300 гаруй хариулт, 17 задгай санал хүлээн авлаа.
Шинэ
2025-08-15
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ ЦИНХУА ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2025-08-15
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус яаманд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа Их Сургуульд суралцаж буй Монгол оюутны холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.