Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масарү Игавахараг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатны энэ жил Монгол Улсад хийх түүхэн айлчлалыг амжилттай зохион байгуулахын тулд Монгол Улсын Засгийн газартай хамтран бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахад дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын түншлэлийг эрчимжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд онцгойлон анхаарч буйг онцолсон юм.
Мөн Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, хоёр орны хоорондын гадаад худалдааны асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцож “Чингис хаан” олон улсын онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.