ЭЗХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ АХБ-НЫ Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

A- A A+
ЭЗХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ АХБ-НЫ Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын газрын Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн асуудал болон уур амьсгалын өөрчлөлт хариуцсан зарим төлөөлөгчдийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Азийн хөгжлийн банкны зүгээс эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай чухал элементийн бүс нутгийн нийлүүлэлтийг сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй техник туслалцааны төслийн талаар танилцуулж, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсын хувь нэмэр чухал болохыг онцлов.
Талууд Монгол Улсад чухал элементийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлаар санал солилцож, цаашид геологийн зураглалыг өргөтгөх, мэдээллийн баазыг сайжруулах, геохимийн шинжилгээ гүйцэтгэх чадавхыг сайжруулах чиглэлээр холбогдох ажлуудыг эхний ээлжид хийж гүйцэтгэх талаар Азийн хөгжлийн банкнаас танилцуулав.