“Ухаалаг засаг-2” төслийн дэмжлэгтэйгээр Эдийн засаг, хөгжлийн яам Зөвшөөрлийн нэгдсэн сангийн шинэчилсэн хувилбар (license.mn 2.0)-ыг хөгжүүлнэ

A- A A+
“Ухаалаг засаг-2” төслийн дэмжлэгтэйгээр Эдийн засаг, хөгжлийн яам Зөвшөөрлийн нэгдсэн сангийн шинэчилсэн хувилбар (license.mn 2.0)-ыг хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн дэмжлэгтэйгээр Эдийн засаг, хөгжлийн яам Зөвшөөрлийн нэгдсэн сангийн шинэчилсэн хувилбар (license.mn 2.0)-ыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дэлхийн банкны Зүүн ази, номхон далай, зүүн африкийн бүсийг хариуцсан цахим хөгжлийн ахлах мэргэжилтэн хатагтай Женнифер Гүй болон “Ухаалаг засаг-2” төслийн зохицуулагч Б.Энхдөлгөөн нарын холбогдох албаны хүмүүс Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, төслийн удирдах хорооны гишүүн Т.Баясгалан, Салбаруудын шинэчлэлийн нэгдсэн бодлогын газрын Салбарын шинэчлэл, бизнесийн орчныг дэмжих хэлтсийн дарга Т.Золзаяатай төслийн ажлын талаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр тус яаман дахь төслийн зөвлөх Э.Цогбаяр бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвшөөрлийн нэгдсэн сангийн шинэчилсэн хувилбарт тусгахаар төлөвлөсөн онцлог шийдэл, хөгжүүлэлтийн хувилбаруудын талаар танилцуулга хийсний дараагаар холбогдох талууд ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцож, хөгжүүлэлтийн ажлыг шуурхай зохион байгуулахаар тогтов.